Friday, May 7, 2010

Японд болсон хvvхэд уйлуулах фестиваль

The Daily Mail сонины мэдээлснээр саяхан Их Наран Улсын нийслэлд жил бvрийн уламжлалт “хvvхэд уйлуулах фестиваль” болж єнгєрчээ. Энэ жилийн арга хэмжээнд 80 гаруй нярай хvvхдийг оролцуулсан байна. Энэхvv фестивалийн vеэр сумогийн бєхчvvд айлын ангир vрсийг эцэг эхийнх нь зєвшєєрєлтэйгєєр тэврэн оролцдог заншилтай ажээ. Хvvхэд тэвэрсэн сумочин дэвжээн дээр гарч єєр нэгэн хvvхэдтэй сумочны єєдєєс халз харан зогсоход, шvvгч дэргэд нь байлцаж, хоёр жаалыг уйлуулахын тулд байж болох бvх нvvрний хувирал, зан байдлыг гаргадаг байна. Аль сумочны хvчирхэг гарт тэврvvлсэн хvvхэд тvрvvлж уйлна, тэр нь ялагч болдог аж.
Харин хоёюул зэрэг чарлавал, аль илvv чанга уйлж байгааг нь ялагчаар зарладаг байна. Бяцхан vрсийг уйлуулж дєнгєхгvй байвал шvvгч тусгай баг ємсєж, нvvрлvv нь эгц хардаг ажээ. Нойтон сормуустнуудыг хамгийн сайн хийж чаддаг зvйлээр нь “уралдуулдаг” энэхvv сонирхолтой арга хэмжээ нь 400 жилийн тvvхтэй юм байна. Сумочид фестивалийн vеэр гартаа барьсан хvvхдээ аль болох дээш єргєх ёстой байдаг гэнэ. Японы гvн ухаанд хvvхдийн уйлах дуу нь буг чєтгєрийг vлдэн хєєдєг гэж vздэг ажээ. За ингээд арлын Японд болдог ам ангаймаар, єхєєрдмєєр бас хачирхмаар нэгэн vйл ажиллагааны дvр зурагтай танилцана уу. Мэдэхэд илvvдэхгvй, vзэхэд уйдахгvй.





No comments:

Post a Comment