
Эргэх энэ дэлхийн эзэн нь болсон хvмvvн бидэнтэй холбоотой сонин содон зvйлсийг тэмдэглэн авч байдаг "Гиннесийн ном"-ны нэгээхэн хуудаснаас та бvхэндээ толилуулах гэж байна. Энэ бол хачин жигтэй хvмvvсийн тухай хvvрнэх сэдэв билээ. Эндээс хамгийн олон хуруутай хvv, хамгийн урт хэлтэй охин, хамгийн урт хумстай бvсгvй, чихэндээ хамгийн их vстэй эр, хамгийн урт хамартай хvн гээд л та биднийг гайхшируулах сонирхолтой тvvх хvлээж байна.

Гайхах хэрэггvй энэ бол бодит хvний зураг юм шvv. Уг бvсгvйг Г.Катие Жунг гэдэг бєгєєд тvvний бэлхvvсний тойрог 38 см бєгєєд Гиннесийн номонд 2007 онд бичигдсэн ба одоогоор дэлхий дээр байгаа хамгийн нарийн бэлхvvстэй эмэгтэй. Тvvнийг Корсетийн хатан хаан гэдэг бєгєєд энэ нь ч тvvнд их тохирсон нэр болж чаджээ.



Светлана бол дэлхийн хамгийн урт хєлтэй бvсгvй юм. Тvvний хєл 132 см урт бєгєєд Гиннесийн номонд бичигджээ. Тэрээр дэлхий дээрх хамгийн єндєр бvсгvй биш ч гэсэн хамгийн урт хєлтэй нь аж. Мєн Светлана маш том тавхайтай бєгєєд гутал олж ємсєх тvvний хувьд хэцvv байдаг гэнэ. Тэрээр 46 размер ємсдєг гэнэ шvv. 1992-1995 оны хооронд тэрээр Америкийн эмэгтэй сагсан бємбєгийн багт тоглодог байжээ. Тvvний дэлхийн хамгийн намхан хvнтэй авхуулсан энэхvv зураг нь нилээд алдартай билээ.

Луи Хуа нь Хятад хvн бєгєєд тvvний гарын хуруунууд маш ховор тохиолдох macrodactyly гэдэг євчнєєс болоод ийм аймар болжээ. 2007 оны 7 сар Шанхайн эмнэлэгт эмчлvvлж байхад тvvний зvvн гарын эрхий хуруу нь 25,4 см, долоовор хуруу нь 30 см хvрч томорчээ. Ингээд уг залуу хурууныхаа хэмжээг бага ч болтугай багасгах зорилгоор мэс засал хийлгэсэн бєгєєд 5 кг мах, єєх авчээ. Тэрээр 2 удаа хагалгаа хийлгэсэн гэнэ.




Энэтхэгийн худалдаачин Радхакантын амьдралын нэгээхэн зорилго нь чихнийхээ vсийг ухргуулж дэлхийд гайхагдах явдал юм. Радхакант зорилгоо биелvvлж 2003 онд Гиннесийн амжилтын эзнээр шалгарч чаджээ. Гиннесийн номонд бичигдэх vедээ тvvний чихний vсний урт 13,2 см байсан ч тэр цаашдаа ч улам илvv чихний vсээ ургуулахыг хvсчээ. Одоогоор тvvний чихний vсний урт 25 см хvрсэн бєгєєд Гиннесийн амжилтыг дахин шинэчлэх хvсэлтэй байгаа гэнэ.

No comments:
Post a Comment